Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ИТХ

АЖЛЫН ХЭСЭГ ТҮВШИНШИРЭЭ СУМАНД АЖИЛЛАВ.

2023-10-31

 

Онцлох ажлаас дурдвал: Сумын төвлөрсөн халаалт дулаан, цэвэр,бохир усны шугам сүлжээ, тэдгээрийн барилга байгууламжийг шинээр байгуулах ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийлгэхээр шийдвэрлэж "Сэтгэшгүй нэмэх" ХХК-тай 20 жилийн хугацаатай хамтран ажиллах концессын гэрээ байгуулж, ажлыг эхлүүлээд байна. Нийт шаардагдах хөрөнгө -2,5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс 2023 оны 9 дүгээр сарын байдлаар 786,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, зуухны барилгын ажил 70% гүйцэтгэлтэй явагдаж байна. Дулааны шугамын суваг 2023 онд 1062 м шинээр хийгдэхээс 412м хийгдэж, 32% гүйцэтгэлтэй. Хучилтын хавтан 562 хийгдэхээс 489 ширхэг хийгдээд байна. 2023 оны 11 дүгээр сард халаалтаа өгч эхлэхээр төлөвлөн ажиллаж байна.  Мөн тус хурлын ажлын алба нь сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг шат дараатай зохион байгуулж ажилласан, Аймгийн ИТХ-ын 02 тоот тогтоолын хүрээнд Түвшинширээ суманд “Миний хүүхэд-Монголын ирээдүй аяныг зохион байгуулж Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх үндэсний хүүхдийн зөвлөлийн гишүүн Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Үжин” төвийн дарга Д.Ундрааг урьж сургалт мэдээлэл болон нөлөөллийн ажлуудыг хийж ажилласан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%