Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ИТХ

Мэдээлэл


нийт 4

khural.mn

Ажил хэргийн уулзалт үргэлжилсээр

2024-12-09 42
2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, засаг дарга нар ЕБС, Хүүхдийн цэцэрлэг, дотуур байр, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Ахмадын холбоо, Бизнес эрхлэгчид болон Уяачдын холбооны тэргүүлэгч гишүүдтэй уулзаж нэн шаардлагатай тулгамдсан асуудлын талаар ярилцаж санал солилцлоо.

Түвшинширээ сумын ИТХ-аас зохион байгуулж буй Баруун бүсийн сумдын "U-14 volleyball"-ын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

2024-05-04 143
Түвшинширээ сумын ИТХ-аас зохион байгуулж буй Баруун бүсийн сумдын "U-14 volleyball"-ын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Нийт энэхүү тэмцээнд Түмэнцогт сум, Уулбаян сум, Халзан сум, Түвшинширээ сумдаас 10 баг 70 гаруй тамирчид оролцлоо. Эрэгтэй ангилалд: 1-р байранд: Түмэнцогт сумын И.Барсболд ахлагчтай баг . 2-р байранд: Түвшинширээ сумын А.Билгүүн ахлагчтай баг. 3-р байранд: Уулбаян сумын А.Мөнххүслэн ахлагчтай баг Эмэгтэй ангилалд: 1-р байранд:Халзан сумын Ө.Батзаяа ахлагчтай баг. 2-р байранд: Түмэнцогт сумын Ц.Мөнхнаран ахлагчтай баг. 3-р байранд: Түвшинширээ сумын А.Номинчимэг ахлагчтай баг тус тус шагналт байранд шалгарлаа. Шилдэг эрэгтэй холбогчоор Түвшинширээ сумын Г.Болдхэт. Шилдэг эрэгтэй довтлогчоор Түмэнцогт сумын И.Барсболд. Шилдэг эмэгтэй холбогчоор Халзан сумын Ө.Батзаяа. Шилдэг эмэгтэй довтлогчоор Халзан сумын О.Мишээл нар шалгарлаа.

"Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр"

2024-04-18 157
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой 2025 онд болох бөгөөд сумын ИТХ-аас 2019 онд сумын ЕБС-ийг 12 жилийн боловсрол олгодог болсон. 2024 оны 02 сарын 26-ны өдрийн ээлжит 16 дугаар хурлаар хэлэлцэн баталсан "Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр"-ыг ЕБС-ын 12 дугаар ангийн сурагчдын дунд танилцууллаа. Уг хөтөлбөр нь сумын түүхт 100 жилийг угтан 800 оноотой болох зорилгоор уг хөтөлбөрийг 2 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. .

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5412
3968 / 73%
905 / 17%
261 / 5%
278 / 5%